feature-top

Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол

Тогтвортой хөгжил-Чанартай боловсролыг дэмжих.

Манай цэцэрлэгийн хувьд "Хүүхдийг үлгэрээр дамжуулж хөгжүүлэх" зорилгыг баримталж ажилладаг.

Үлгэр нь олон талын ач холбогдолтой. Үлгэрээр дамжуулан байгаль нийнгмийн үзэгдэл , хүмүүсийн харилцаа, сайн муу, сайхан муухай гээд гоозүйн мэдрэмжийг олж авдаг. Хүүхдүүдийг үлгэр ярьж сургахын өмнө сонсож сургадаг. Бүлгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан "Үлгэрийн баатрууд амилсан нь" тоглолтонд 13 бүлгийн хүүхдүүд оролцож, бага бүлгүүд Орос ардын үлгэр, дунд ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүд Монгол ардын үлгэрээр амжилттай оролцсон. Хүүхдүүдийн хэл яриа дүрээ амлуул байгаа байдал нь бахархалтай санагдсан, бүлэг бүр өөр өөрийн насанд тохирсон үлгэрийг сонгон авсан байлаа. Мөн цэцэрлэг дээрээ Шидэт хайрцагны театрын тоглолтыг хүүхдүүдээ үзүүлж, эцэг эхдээ хүүхдийг хэрхэн үлгэрээр хөгжүүлж болох талаар сургалтыг явуулсан нь эцэг эхийн талархалыг хүлээсэн ажил боллоо. Өдөр бүр үлгэр ярьж өгөхдөө олон аргаар хөгжөөн баясгах үйл ажиллагаа явуулах нь үр дүнтэй болсон. Мөн зөвхөн багш, туслах багш үлэгрийг ярьж өгөх бус зарим үед эцэг эхчүүдийг хамруулж оролццлах нь хүүхдүүдэд их таалагдаж байсан. Мөн 13 бүлэгт Цэцэрлэгээс "Номын багц" аяныг жилийн туршид аялуулдаг, нэг бүлэгт 7 хоног болдог энэ хугацаанд тухайн бүлэг номоо эцэг эхдээ явуулж хүүхдүүдээ уншиж өгдөг, аль эсвэл оройн таралтын үед аль нэг эцэг эхээр үлгэр яриулах зэргээр олон олон ажлуудыг хийж хэвшсэн манай цэцэрлэг. Зарим үед цахим хэрэгсэл ашиглан үлгэрийг үзүүлдэг. Хүүхдүүдийн хувьд ажиглагдсан сайн тал нь:

Үлгэрийг аав ээж найз нөхөдтэйгээ хамт уншиж үлэгрт гарч буй үйл явдал харилцан яриаг сонсоход аливаан танин мэдэх, сэтгэх төсөөлөн бодох чадвар нь хөгждөг. Хэл ярианы хөгжил сайжирч аливааг ойлгох чадвар нь хурдацтай байгаа нь ажиглагдсан. 

Чанартай боловсролыг олгоход том зүйлээс эхлэх бус зөвхөн энгийн өдөр тутмын зөв дадал хэвшилээс эхлэх нь тогтвортой хөгжлийн боловсролын анхны алхам болох боловуу гэж би бодож байна.

Монгол орны ирээдүй болсон энхрий үрс минь өдөр бүр жаргалтай байгаасай.

 

 

Файлууд (1):

index.jpg
Нийтэлсэн:      Огноо: 2019-04-20 09:35:11 Уншсан тоо:  375

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.