Монгол улсын ногоон хөгжлийн бодлого
Монгол улсын ногоон хөгжлийн бодлогыг Улсын Их Хурлын 2014 ны 06-р сарын 13-ны өдрийн 43-р тогтоолоор баталсан бөгөөд ногоон хөгжлийн үзэл баримтлал, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон.
Ногоон хөгжлийг хангахад дараах стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
Стратегийн зорилт 1. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ.
Стратегийн зорилт 2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
Стратегийн зорилт 3. Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 4. Ногоон ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулан ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ.
Стратегийн зорилт 5. Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно.
Стратегийн зорилт 6. Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхад нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлнэ.
Монгол улсын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
Монгол улсын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн Газрын 2016 оны 01-р сарын 11-ний өдрийн 35-р тогтоолоор баталсан.
Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөнд Ногоон хөгжлийн бодлогын стратегийн 6 зорилтыг 2 үе шаттайгаар 2030 он хүртэл хэрэгжүүлэх 255 үйл ажиллагааг төлөвлөсөн байна.
Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030
Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030-ыг Улсын Их Хурлын 2016 оны 02-р сарын 15-ны өдрийн 19-р тогтоолоор баталсан бөгөөд үндсэн 4 чиглэлээр зорилтуудаа тодорхойлж 3 үе шаттайгаар 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр тогтсон.
Чиглэл:
- Эдийн засгийн тогтвортой хөгжил
- Нийгмийн тогтвортой хөгжил
- Байгаль орчны тогтвортой хөгжил
- Тогтвортой хөгжлийн засаглал