ESD > ТХБ > Макро түвшинд

Макро түвшинд

Макро түвшинд

  • ТЕХНИКИЙН ЗӨВЛӨН ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ БАГ /ТЗЗҮБ/-ИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

    ЮНЕСКО-ийн “ТХБ-2030” баримт бичигт тогтвортой хөгжлийн зорилгод хүргэх дэлхий нийтийн үйлийн хүрээ, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл тус бүрээр юу хийх хэрэгтэйг зааж өгөхийн зэрэгцээ улс орнуудад хандан 2020-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа үйлийн тэргүүлэх таван чиглэлд идэвхижүүлэн хөгж үүлэхийг уриалсан. Дэлхийн улсууд дээрх баримт бичгийг баримжаалан, өөрийн орны онцлогтой уялдуулан ТХБ-ыг дэмжин хөгжүүлэх бодлого, стратегийг боловсруулан хэрэгжүүлж байна.  

    Дэлхийн улсуудын нэгэн адил Монгол улс бүх нийтэд тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлэх, тогтвортой ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)-г 2020 онд баталсан.  

    “ТХБ-II” төсөл нь үйл ажиллагаагаа зорилго, хүлээгдэж буй үр дүнгийнхээ хүрээнд олон улсын болон үндэсний түвшний дээрх хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагууд (үндэсний түвшний бодлогын болон мэргэжлийн байгууллагууд, төслийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэгч ТББ)-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийн хэрэгцээнд суурилсан, үндэсний хэмжээний институтчиллын бүтэц, зохицуулалтын арга механизмыг бүрдүүлэх юм. ТЗЗҮБ-ийн бүтцийг Зураг 1-д үзүүлэв.  

  • Section 2

    Empty section. Edit page to add content here.