ESD > Төслийн гол хамрах хүрээ үндсэн чиглэл

Төслийн гол хамрах хүрээ үндсэн чиглэл

Төслийн гол үр дүн, ололт амжилт

Төслийн эхний шатанд ТХБ-ын үзэл санаа, ач холбогдлыг амжилттай танилцуулсан бол II шатанд энэ амжилтаа бататгах, үндэсний хэмжээнд болон төсөлд хамрагдах сургуулийн түвшинд оролцогч талуудын ТХБ-ын мэдлэг, арга барил, үйл ажиллагааг улам бүр сайжруулах, бэхжүүлэх хэрэгцээ байгаа. Мөн хоёр үе шатны үр дүнд төслийн оруулсан хувь нэмрийг цааш тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор ололт амжилтыг нэгтгэх, сул талыг шийдвэрлэх, гарсан санал санаачлагуудыг системийн хувьд институтчилэх шаардлагатай. Төслийн үр дүнд Монгол улсын тогтвортой ирээдүйн төлөө сурагч, олон нийтийг бэлтгэх боловсролын тогтолцоог эрчимжүүлэх, түгээх, дэмжих бат бөх суурийг үлдээх ёстой.

ТХБ-оор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой төслийн II үе шатыг 2019-2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

ТХБ-ыг цогц байдлаар авч үзэх, салбар хоорондын уялдааг хангах, орон нутаг ба үндэсний түвшинд ТХБ-ын асуудал хариуцсан институтын бүтэц, зохицуулалтын арга механизмыг бий болгоход голлон анхаарч ажиллаж байна.

ТӨСЛИЙН II ҮЕ ШАТНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Төслийн түшиц байгууллага болох Боловсролын Судалгааны Үндэсний хүрээлэн (БСҮХ) дээр байгаль орчин, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тэдгээрийн харьяа агентлаг, төслийн орон нутаг дахь хэрэгжилтийг хариуцаж ажиллах ТББ-ын төлөөллөөс бүрдсэн Техникийн Зөвлөн Зохицуулах Үндэсний баг ажиллаж байна.

Төслийн түшиц байгууллага

(Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн)