ESD > Төслийн гол үр дүн, ололт амжилт

Төслийн гол үр дүн, ололт амжилт

Төслийн гол үр дүн, ололт амжилт

Тогтвортой хөгжил (ТХ) ба Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын хөгжлийн талаарх дэлхий нийтийн чиг хандлага, Монгол Улсын төрөөс баримтлах хөгжлийн бодлого, стратеги, үйл ажиллагааны хөтөлбөр, эрх зүйн орчинг шинэчлэн хөгжүүлэх үе шатуудад харгалзан Тогтвортой хөгжил (ТХ)-ийг боловсролд интеграцчилах үйл явц хөгжиж ирсэн.

ТХБ-ыг бага, дунд боловсролд интеграцчилах бодлогын болон онол арга зүйн шийдлүүдийг боловсруулж, 2008-2014 онд ТХБ-ыг боловсролд интеграцчилах үндэс суурийг тавьсан.

2015-2018 онд буюу “Тогтвортой хөгжлийн боловсрол-I” төслийг БОАЖЯ, БСШУЯ, ШХА хамтран хэрэгжүүлснээр ТХБ-ыг боловсролд интеграцчилах үйл явцыг гүнзгийрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн.

2019-2022 онд “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл “ТХБ-ыг боловсролд интеграцчилах үйл явцыг бататган бэхжүүлэхээр зорьж байна.

Энэ он цаг хөгжлийн үе шаттай үйл ажиллагаанд Швейцарын хөгжлийн агентлагийн манлайлал, тасралтгүй дэмжлэгийн үр дүн маш их байсныг онцолж байна.

Монгол Улсын боловсролын тогтолцоо болон нийгэм, эдийн засагт Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ыг нэвтрүүлж, гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Тогтвортой хөгжлийн боловсрол-I” төсөл 2015-2018 онд Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж БОАЖЯ, БСШУСЯ хамтран хэрэгжүүлж, дараах тодорхой үр дүнгүүдэд хүрсэн. Үүнд:

  • БОАЖЯ-ны манлайлалын доор тогтвортой хөгжлийн боловсрол Тогтвортой хөгжлийн боловсролын Үндэсний хөтөлбөрийг боловсруулж, баталгаажуулан хэрэгжилтийг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн.
  • Монгол Улсын хууль, эрх зүйн хөгжлийг дэмжих хүрээнд Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, 10 гаруй аймаг Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан байна.
  • Багш нар болон тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ыг хэрэгжүүлэгчид шилдэг арга зүй, туршлагаа түгээх, мэдээллээ солилцох үр өгөөжтэй арга хэрэгсэл болох вэбэд суурилсан интерактив платформ цахим талбарыг ажиллуулж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгсэл болгон хөгжүүлэх эхлэл суурийг тавьсан.
  • Монгол Улс нь ТХБ-ыг суурь боловсролын түвшинд интеграцилан хэрэгжүүлэх бодлогын болон үйлийн хүрээгээ боловсруулсан орнуудын нэг болсон.
  • ТХБ-ыг Монгол Улсын ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт интерацчилах үйл явцыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БСШУ-ны яамны хамтран 500.000 гаруй сурагч, 26.000 гаруй багшид хүрч ажилласан.
  • Сурах бичиг, гарын авлага хэрэгдэгдэхүүн болон сурагчдыг үнэлэх шалгалтын материалыг ТХБ-ын зарчимд нийцүүлэхэд нь мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг үзүүлсэн.
  • ТХБ-ын зарчимд суурилсан жендэрийн сонгон суралцах 2 кредитийн хичээлийг Монгол Улсын Боловсролын Их Сургууль боловсруулан сургалтандаа мөрдөж эхлээд байна.
  • Хэвлэл мэдээллийн салбарын болон энэ салбарт ажилтануудын тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ), ногоон хөгжил-(НХ), тогтвортой хөгжил боловсроолын (ТХ)-ийн талаарх мэдлэг чадавхийг бэхжүүлснээр олон нийтэд хүрэх хэвлэмэл, аудио-дүрсэн мэдээ, нийтлэл, хөтөлбөрийн давтамж нэмэгдэхэд хувь нэмэр оруулсан.

Цаашид дээрх ололт амжилтыг бататгах, хүмүүсийн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн төлөөх бодит өөрчлөлтүүдийг гаргахад нь, үндэсний болон төслийн зорилтот айма, дүүргийн сонгогдсон загвар сургуүль, хэрэгжүүлэгчдийн дунд Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн боловролын ойлголт, үйл ажиллагааг улам бүр сайжруулан бэхжүүлэхэд чиглэгдэж байна.