Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажилтан, албан хаагчдыг чадавхижуулах” II дахь шатны сургалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв баруун бүсийн тулгуур төв Ховд хотод амжилттай эхлүүллээ. Эхний сургалтад Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ус, цаг уур орчны шинжилгээний газрын 35 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.