Таны бизнес ашигтай л бол санхүүжүүлнэ гэдэг шаардлага энэ үеийн шинийг санаачлагчдад тийм ч сүрдмээр шаардлага биш болжээ. Мэдээллийн чөлөөт урсгал дунд дэлхийн хаанаас ч хэнийг ч санхүүжүүлэгчээр татан бизнесээ хөгжүүлэх боломж хэдийн бүрдсэн. Хэрвээ өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь үндсэн санаа нь л зөв бол тантай яг ижил бизнес сэтгэлгээтэй хичнээн олон хүн онлайн сууж байгааг таамаглах аргагүй. Тиймээс сүүлийн үед илүү бүтээлч хирнээ нийгэм, байгагь орчинд ээлтэй төрөл бүрийн санаачлага, технологиуд төрөн гарч байна.
Кроудфандинг буюу аливаа үр ашигтай төслийг онлайн орчинд таницлуулж хөрөнгө босгон санхүүжүүлэх төрөл бүрийн платформууд үүсээд байна. Эдгээрийн хамгийн амжилттай яваа нь Indiegogo билээ.
Юуны өмнө платформ дээр өөрийн гэсэн орон зайгаа үүсгэж, хүлээн авагчид, сонирхогчдоо цуглуулж эхэлдэг. Чухам хэнд зориуагдсан бүтээгдэхүүн болох тухай нарийвчлан сегментчилэн ялгах боломжтойгоороо давуу талтай. Ингээд мэдээллийн баазаа сайтар базааж дуусаад компанит ажлаа эхлүүлж олон нийтээс хөрөнгө цуглуулах ажлаа эхлүүлнэ. Гэхдээ хөрөнгө оруулалтын зорилт буюу хичнээн хэмжээний санхүүжилт хайж буйгаа тодорхой тусгах бөгөөд зорилгодоо хүрэхэд хэр хол байгаагаа ч харж болох нь. Энэ хугацаанд төсөл нь боловсронгуй болсоор байх бөгөөд зорилтот санхүүжлитээ олмогцооо үйлдвэрлэлт, түгээлтээ эхлүүлэх ажилдаа орж утхай платформоо ашиглан анхны борлуулалтаа эхэлж болдог давуу талтай. Инноваци, шинэ санааг дэмжин төрүүлэгч кроудфанд ашиглаж олон төгс бүтээл хэрэглэгч, худалдан авагчдын гарт хүрээд байгаа.
Одоогоор тус сайтад байршсан бүтээгдэхүүнүүдээс жишээлэн Экорико скүүтэрийг танилцуулъя. Цахилгаан машины эрин үе эхэлж байгаа энэ үед бага дунд орлоготой худалдан авагчдад хөнгөн авсаархан цахилгаан скүүтэр санал болгож байгаа нь энэ юм.
Тус загварын гол онцлог нь гар утасны ухаалаг шийдлийг хамтад нь танилцуулж буй нь юм. Хэрэглэгч маш хямд зардлаар зорьсон газраа хүрэх боломжтойг дараах харьцуулалтаар харж болно.
Экорико төсөл Индигөүгөү дээр 2017 оны 2-р сард нийтэд танилцуулагдсанаас хойш 900 хувийн давуулан биелүүлэлттэй байгаа бөгөөд санхүүжилтийн асуудлаа бүрэн шийдэж чадсан амжилттай төслүүдийн нэг юм.