Агаарын бохирдол дэлхийн улс орнуудын хилээр хязгаарлагдахгүй олон улсыг хамарсан асуудал болоод байна. Агаарын бохирдолд хил хязгаар гэж үгүй. Агаар мандлын орчил урсгалын хөдөлгөөнөөр энэ нь дан ганц Улаанбаатар хотын асуудал биш төв суурин, орон нутгийг нийтэд нь хамарсан томоохон асуудал болоод байна.
2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 70 хувь нь төв суурин газар буюу хотод амьдрах төлөвтэй байна. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0.6% дээр нийт хүн амын 64% нь төвлөрөн амьдардаг. Тэгвэл аймаг болон сумын төвүүдэд орон нутгийн нийт иргэдийн 80 орчим хувь нь мөн адил төвлөрөн амьдарсаар байна. Нөгөөтэйгүүр хүн амын хотжих энэ үйл явцаас улбаалан Улаанбаатар хот төдийгүй төв суурин газруудад олон асуудал үүсэн бий болсоор байгаа ба үүний нэг агаарын бохирдол юм.
Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл төдийгүй удаан үргэлжлэх өвлийн улиралд гадаад орчны бохирдлын хэмжээгээр хамгийн их бохирдолтой 10 хотын нэг болоод байна. Энэ нь хотын хүн амын эрүүл мэндэд богино болон урт хугацааны сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авахгүй бол хүн амын хамгийн эмзэг бүлгийн нэг, Монголын нийгмийн томоохон хувийг эзэлдэг хүүхэд, өсвөр үеийнхэн илүү их эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.
Тэгвэл Улаанбаатар хотын утааг гамшгийн хэмжээнд хүрснийг илтгэх суурь судалгаан дээр суурилсан 5 баримтыг нэрлэж байна.