НүүрТХБМакро түвшинд

Макро түвшинд

Макро түвшинд

  • 1. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨН ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ БАГ /ТЗЗҮБ/-ИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

    ЮНЕСКО-ийн “ТХБ-2030” баримт бичигт тогтвортой хөгжлийн зорилгод хүргэх дэлхий нийтийн үйлийн хүрээ, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл тус бүрээр юу хийх хэрэгтэйг зааж өгөхийн зэрэгцээ улс орнуудад хандан 2020-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа үйлийн тэргүүлэх таван чиглэлд идэвхижүүлэн хөгж   үүлэхийг уриалсан. Дэлхийн улсууд дээрх баримт бичгийг баримжаалан, өөрийн орны онцлогтой уялдуулан ТХБ-ыг дэмжин хөгжүүлэх бодлого, стратегийг боловсруулан хэрэгжүүлж байна.

    Дэлхийн улсуудын нэгэн адил Монгол улс бүх нийтэд тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлэх, тогтвортой ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)-г 2020 онд баталсан.

    “ТХБ-II” төсөл нь үйл ажиллагаагаа зорилго, хүлээгдэж буй үр дүнгийнхээ хүрээнд олон улсын болон үндэсний түвшний дээрх хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагууд (үндэсний түвшний бодлогын болон мэргэжлийн байгууллагууд, төслийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэгч ТББ)-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийн хэрэгцээнд суурилсан, үндэсний хэмжээний институтчиллын бүтэц, зохицуулалтын арга механизмыг бүрдүүлэх юм.

    ТЗЗҮБ-ийн бүтцийг Зураг 1-д үзүүлэв.

    Байгаль орчин, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон мэргэжил, арга зүйн байгууллага, төрийн бус байгуулллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ТЗЗҮБ төслийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж байгаагаараа онцлог байна.

    scheme
  • 2. ТЗЗҮБ-ИЙН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

    Боловсролын тогтолцоонд ТХБ-ын интеграцчиллыг гүнзгийрүүлж, ТХ, НХ, ТХБ-ын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн менежмент, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх хүрээнд боловсрол, байгаль орчин, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон мэргэжил, арга зүйн бүх түвшний институц, ерөнхий боловсролын сургуулийн менежментийн чадавхийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилготой.

  • 3. ТЗЗҮБ-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

    “ТХБ-II” төсөл нь зорилго, хүлээгдэж буй үр дүнгийнхээ хүрээнд, ТХБ-ын талаарх үндэсний болон олон улсын хэмжээний бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаатай уялдуулан “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт үндэсний нэгдсэн арга хэмжээг 2021 оны 05 сарын 4-нөөс 5 сарын 8 хүртэлх хугацаанд цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

    Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, төслийн түшиц байгууллага-Боловсролын Хүрээлэн, төслийг орон нутагт хэрэгжүүлэгч Байгаль Орчны Мэдээлэл Сургалтын Төвийн  нэгдсэн удирдлага, манлайлал доор Техникийн Зөвлөн Зохицуулах Баг (ТЗЗҮБ)-ийн гишүүн байгууллагууд болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний зөвлөл хамтран ажиллав.

    Уг арга хэмжээ нь засгийн газар болон байгаль орчин, боловсрол, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн үндэсний, орон нутгийн нэгж байгууллагын түвшний төлөөллийг хамруулж, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, түншлэл, хамтын ажиллагааны механизмын суурийг тавьж байгаагаараа, мөн боловсролын салбарт үндэсний хэмжээний өргөн цар хүрээтэй арга хэмжээнд цахим технологийг ашиглаж байгаагаараа тус тус онцлог байна.

    Энэ удаагийн нэгдсэн арга хэмжээ нь “ТХБ 2030”-ын үйлийн тэргүүлэх 5 чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх менежментийн 6 чиглэлийн хүрээнд төвлөрч, ТХБ-оор хүрсэн ололт амжилт, алдаа сургамжаа нэгтгэн тоймолж, Монгол улсын санаачилга (country initiative)-ыг боловсруулахад шаардлагатай өгөгдлийг цуглуулах, оролцогч талуудын түншлэлд тулгуурлан цаашдын хүчин чармайлтаа үр өгөөжтэй болгох хамтын ажиллагааны механизмын зураглалын төслийг боловсруулахыг зорьсон байна.

    Нэгдсэн арга хэмжээний дээрх зорилго, зорилтуудын хүрээнд дараах товлосон үйл ажиллагааг (ТҮА) төлөвлөж, хэрэгжүүлсэн байна. Үүнд:

    1. “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлэг (багш нар болон бусад оролцогчдын хүрээнд);
    2. “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” олон нийтийн форум
    3. “Хүүхдийн эрх-Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” хэлэлцүүлэг (хяналтын болон боловсролын байгууллагуудын төлөөллийн хүрээнд);
    4. “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал;
    5. “Өсвөр үеийнхний дуу хоолой-Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуучуудын форум;
    6. “ТХ/ТХБ ба Алсын Хараа-2050 монгол Монгол улсын Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын санаачилга”-ын суурь болох нь” нэгдсэн зөвлөгөөн;

    ТҮА буюу салбар форум, хэлэлцүүлэг бүрээр хэлэлцсэн асуудал, дэвшүүлсэн санал санаачилгын талаарх үр дүнг ТХБ-2030-ийн тэргүүлэх 5 чиглэл тус бүрээр нэгтгэв. Энэ бүхэн нь дараа дараагийн ТХБ-ын төлөөх бодлого, үйл ажиллагааг зураглах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой.

    Зураг 2. ТҮА бүрээс гарсан санаачилга, хамтын ажиллагааны жишээ

    Нэгдсэн арга хэмжээний хүрээнд танилцуулж, хэлэлцсэн санал санаачилга нь нэг зорилгын төлөө нэгдсэн түншлэл, хамтын ажиллагааны үр дүн, ач холбогдол өндөр байгааг харууллаа.

    Зураг 3. ТХБ-ын төлөөх түншлэл хамтын санаачлага зураглал (жишиг)

    Zurag 3
    Zurag 2